Манай компани нь эрчим хүчний зөвлөх үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНХАУ, АНУ, ОХУ, Тайван зэрэг улсуудаас дунд болон нам хүчдэлийн олон улсын стандартын чанарын шаардлага хангасан шинэлэг тоног төхөөрөмжүүдийг харилцагчиддаа нийлүүлж байна.
Мөн бид өсөн нэмэгдэж буй эрчим хүчний дотоодын хэрэгцээнд тулгуурлан манай орны нөхцөлд тохирсон хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг санал болгон, ханган нийлүүлснээр өөрсдийн үйл ажиллагааныхаа хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг алхамыг харилцагчдийнхаа хамтаар хэрэгжүүлж байна гэж үздэг.
Эх орныхоо эрчим хүчний шилжилтийг түүчээлэгч аж ахуйн нэгж болох.
Туршлагатай, нэгдмэл зорилготой, бизнесийн ёс зүйтэй хамт олон.
Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон эрчим хүчний шийдлүүдийн сургалтыг харилцагчиддаа тогтмол явуулснаар хэрэглэгчдийн эрчим хүчний шилжилтийг хурдасгах.